ХовдУвсЗавханГовь-Алтай
Малчдын туршлага судлах аялал
78 сум, Баянтоорой, Гуулин тосгон тус бүрээс нэг малчин, нийт 80 малчин Өвөр Монголын Шилийн гол аймагт хөрш орны малчдын туршлагыг өөрийн нүдээр үзэж судална.
- малчин
- 80
- малчин
- өдөр · 11.02–05
- 4
- өдөр · 11.02–05
- сум бүрээс
- 1
- сум бүрээс
Бүртгэл хаагдахад 13 өдөр үлдлээ · 10.25‑ны 18:00 · Утсаар: 88830288
Зорилго
Яагаад энэ аялал вэ?
Малчдын мал, сүү, ноос, мах илүү үнэ цэнтэй болох ёстой. Малчид мал, сүү, махандаа нэмүү өртөг шингээж, борлуулах аргыг хөрш орны жишээгээр өөрсдөө харж сурна. Буцаж ирээд туршлагаа сум, багийнхаа малчидтай хуваалцана.
Нэг хүний туршлага бүхэл сумын туршлага болох ёстой.
Хөтөлбөр
Юу үзэх вэ
- 12000 толгой махны үхэр бордон таргалуулах талбай
- 2Сүүний үнээний ферм
- 3Сүү, цагаан идээ, мах боловсруулах үйлдвэр
- 4Мал эмнэлэг, малын эмийн сан
- 5Альпаканы аж ахуй
- 6Цэвэр цусны уралдааны адууны үржлийн цогцолбор
- 7Сүү, махны бүтээгдэхүүний дэлгүүр, Эрээн хотын худалдааны төвүүд
Хөтөч: Н.Отгонбаяр, NomadicHUB Holding-ийн үүсгэн байгуулагч. Тэндхийн малчид бүтээгдэхүүнээ хэрхэн боловсруулж, хаана зардгийг өөрийн нүдээр үзэж, тэднээс шууд асууж болно.
Шаардлага
Хэн бүртгүүлэх вэ
- Мал аж ахуй эрхэлдэг өрхийн 18 нас хүрсэн аль ч гишүүн — эрэгтэй, эмэгтэй аль нь ч
- Гадаад паспорттай, эсвэл 10.23‑аас өмнө мэдүүлсэн байх, 10.30 гэхэд гартаа авсан байх
- 11.01‑нд Улаанбаатарт ирж, аяллын бүх хугацаанд оролцох
- Буцаж ирээд туршлагаа сум, багийнхаа малчидтай хуваалцах
Паспортгүй юу? Өнөөдөр мэдүүлээрэй!
Аялалд гадаад паспорт заавал хэрэгтэй. Паспорт гарахад 7 хоног зарцуулдаг тул 10.23‑аас өмнө мэдүүлсэн байх шаардлагатай. Хятад виз шаардлагагүй.
Сүү, цагаан идээ хийдэг эхчүүд, эгч нараа ч бас урьж байна. Малчин өрхийн 18 нас хүрсэн аль ч гишүүн бүртгүүлж болно.
Хуваарь
Хэзээ юу болох вэ
Бүртгэл
10.12 – 10.25, 18:00ОдооОнлайн маягт эсвэл лавлах утсаар
Паспорт мэдүүлэх
10.23‑аас өмнөПаспорт гарахад 7 хоног шаардлагатай
Шаардлага шалгах
10.26, оройТэнцсэн хүмүүсийн жагсаалтыг энэ сайтад нийтэлнэ
Сугалаа
10.27, 18:00Хараат бус баг явуулж, гишүүний Facebook хуудсаар шууд дамжуулна. Сум бүрээс 1 үндсэн, 1 нөөц
Баталгаажуулалт
10.30, 18:00Шалгарсан хүн паспортын хуулбараа илгээнэ. Ирүүлээгүй бол нөөц оролцогч явна
Улаанбаатарт ирэх
11.01Оролцогч өөрийн зардлаар ирнэ
Аялал
11.02 – 11.05ӨМӨЗО, Шилийн гол аймаг · 3 шөнө, 4 өдөр
Сонгон шалгаруулалт
Хэрхэн сонгох вэ
Гишүүн хэн явахыг сонгохгүй. Шаардлага хангасан хүмүүсийн дундаас 10.27‑ны 18:00 цагт сум бүрээр сугалаа явуулна. Сугалааг хараат бус баг явуулж, гишүүний Facebook хуудсаар шууд дамжуулна.
Сум бүрээс 1 үндсэн, 1 нөөц оролцогч тодорно. Үр дүнг энэ сайтад нийтэлнэ.
Оролцогчгүй сум, эсвэл үндсэн, нөөц хоёулаа явахгүй болсон сумын суудлыг тухайн аймгийн бусад тэнцсэн хүмүүсийн дундаас сугалаагаар нөхнө.
Ажлын алба хариуцна
Улаанбаатараас эхлэх аяллын зардал
Оролцогч хариуцна
Улаанбаатар хүртэл ирэх, буцах замын зардал
Сум, багийнхаа малчдад дамжуулаарай
Утсаар залгаж бүртгүүлж болно: 88830288 (Ажлын өдрүүдэд 09:00–18:00). Интернэтгүй ах, дүүстээ хэлж өгөөрэй.